2011-08-03

Хамтдаа байсан 4 жил

2007 оны 9 сарын 1-ны өдрийг би маш сайн санаж байна. Их сургуулиа дөнгөж төгссөн энгэртээ ромбо зүүсэн шинэхэн багш ажлынхаа анхны гарааг эхлэж 44 хүүхэдтэй нэг ангийг дааж авч байсан нь тэр үеийн 52 дугаар сургуулийн 6г анги билээ. Бага ангийн ширээнээс дөнгөж өндийн дунд ангид орж ирж байсан тэдний алхам ажлын гараагаа эхлэж байсан миний алхам 2 яг ижил мэт санагдаж байж билээ. Тэдний болон миний хувьд бүх зүйл шинэхэн байсансан.
(2007 он 6г анги)
Гэтэл он цаг харвасан сум шиг өнгөрч тэд нар маань миний нүдэн дээр өсөж том болж би ч жил ирэх тусам туршлага суун бүх зүйл хуучирсан мэт санагдах боловч үгүй гэдгийг би ойлголоо. Жил ирэх бүр тэднийхээ инээд хөөр, баяр баясал, бухимдал гомдол бүрд хамт байсаар нэг л мэдэхэд тэдэндээ асар ихээр дасаж зуны амралтын 3 сар удаан мэт санагдан тэр 9 сарын 1 гэдэг өдрийг хоног тоолон хүлээх болжээ.

 
(2010 он 9г анги)
Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагц хүү багш хүнд заяажээ гэдэг үгийн утга учрыг одоо л ойлгож байна. Гэхдээ багш хүний мэргэжлийг хамгийн ихээр чимж хамгийн сайхан мэргэжил болгодог зүйл мэдээж сурагчид, хүүхдүүд тэдний инээд хөөр баяр баясал гомдол харуусал юм байна. 
                Ажилдаа ороод удаагүй байхад сургуулийн маань ахмад багш Ц.Энхээ багш ангийн маань хүүхдүүд ирэх гэж байна гээд л хөөр баяр болон догдлон хамаг л байдагаараа гоёсон сургууль дээр ирж байхад миний бие юун сүртэй юм билээ дэ гэж бодож байсан удаатай. Гэтэл би үнэхээр тэнэг гэдгээ мэдэрч байна. Ангийнх нь хүүхдүүд нүдэн дээр өсөж том болж 6 жил хамтдаа байхлаар өөрийн хүүхдүүд шиг санагдаж тэднийхээ төлөө чадах бүхнээ зориулдаг юм ш дээ гэж Ц.Энхээ багш хэлж байсан нь үнэхээр үнэхэр үнэн юм байна.

                Гэтэл багш хүний сэтгэл санаа, чин зоригийг мохоох зүйл бишгүйл байх юм. Гэхдээ эдгээр зүйлүүд нь хүүхдүүдээс бус зөвхөн томчууд биднээс болох юм. Эцэг, эх нь хүүхдүүддээ анхаарал халамж бага тавиж тэдний хүсэл зорилгыг үл хүндэтгэн харицаж, сургуулийн удирлагууд нь хамт олноо гэсэн сэтгэл нь хомс хэт ашиг сонирхлын үүднээс ажил хэргээ явуулж сургуулийг, сурагчидын сурах хүсэл эрмэлзлэлийг ашигалан тэдний хуулийн өмнө хүлээсэн эрхийг боогдуулан хандивийн анги гэсэн халхавч хийн хүүхдүүдээс хээл хахуул авч байгаа нь хэдий харамсарлтай. Тэгээд энэ талаар нь хэлж ярьж эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүсийг толгой дарааллан ажлаас нь үндсэлгүйгээр халж эсвэл хавчин боогдуулах нь багш хүний урам зоригийг асар ихээр мохоох юм. Үүнээс болж олон сайхан чадварлаг багш нар ажлаа орхиж байна даа. Гэтэл үүний цаад талд хүүхдүүд л хохирч байна ш дээ новш гэж........

              Эцэст нь хэлэхэд та нартаа багш нь хайртай шүү бүүр маш их хайртай.
               

No comments:

Post a Comment